Ираны цөмийн асуудлын хэлэлцээрийн талаар санал бодлоо солилцов
2022-07-04 17:15:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 3-ны өдөр Катарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммед Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкентай утсаар холбогдож, хоёр орны харилцаа, хоёр талд хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ярилцаж, Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээх хэлэлцээний явцын талаар санал бодлоо солилцжээ. 

6-р сарын 28-29-ний өдрүүдэд Иран болон АНУ Катарын нийслэл Доха хотноо Ираны цөмийн зэвсгийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийг сэргээж хэрэгжүүлэх талаар дам хэлэлцээ хийсэн ч нааштай үр дүнд хүрч чадаагүй. Ираны ГХ-ийн сайд Абдуллахян 29-ний өдөр Катарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Мохаммедтай утсаар ярилцах үеэр хэлэхдээ, Ираны тал Доха хотод болсон хэлэлцээнд эерэг сэтгэгдэлтэй байна. Иран хэлэлцээг үргэлжлүүлэхийг зорьж буй бөгөөд үр дүнтэй хэлэлцээрийг бий болгохыг хүсэж байгаа юм гэжээ.