Тинк Танк хэвлэл мэдээллийн дээд түвшний форумд баяр хүргэжээ
2022-07-04 21:24:32
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин "Дэлхийн хөгжил: нийтлэг зорилго ба үйл ажиллагааны үнэ цэнэ" Тинк Танк хэвлэл мэдээллийн дээд түвшний форумд баяр хүргэжээ.

Ши Жиньпин, эдүгээ зуун жилд байгаагүй өөрчлөлт хувьслын дээр цар тахал давхцаж, дэлхийн эдийн засгийн сэргэлт муудаж, өмнөд, умардын хөгжлийн зөрүү улам ихэссэн байна. Дэлхийн хөгжлийг ахиулах нь нийт хүн төрөлхтний өмнөд тавигдаад байгаа том чухал сэдэв болсон. Тиймд Хятад улс “Дэлхийн хөгжлийн санаачилга” дэвшүүлсэн бөгөөд дэлхийн улс түмний хамт ард түмэн төвтэй үзэл баримтлалын дагуу нийтэд нь хүртээмжтэй байх, инновацаар хөдөлгүүр болгох, хүн байгалийн зохицлыг нэмэгдүүлэх, улмаар хөгжлийг олон улсын тэргүүлэн хэлэлцэх сэдэв болгохыг ахиулж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэж, улам эрчтэй, ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна.  

Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас санаачилсан "Дэлхийн хөгжил: хамтын эрхэм зорилго, үйл ажиллагааны үнэ цэнэ" Тинк Танк хэвлэл мэдээллийн дээд түвшний форумыг Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Төрийн зөвлөлийн Хөгжлийн судлалын төв, Хятадын Төв Радио Телевиз хамтран мөн өдөр Бээжинд зохион байгуулжээ.