Улам олон орон, бүс нутаг нэгдэхийг дэмжинэ
2022-07-04 21:46:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-р сарын 4-нд хэлэхдээ, Хятад-Лаосын төмөр зам нэгэнт Хятад улс болон АСЕАН-ы орнууд “Бүс ба зам”-ыг хамтаар өндөр чанартай бүтээн байгуулж, дэлхийн хөгжлийн санаачилгыг тууштай хэрэгжүүлж буйн бодитой гэрч, тусгал болсон байна. Улам олон улс орон, бүс нутаг “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд оролцож, дэд бүтцээр харилцан холбогдохын ач тус, хөгжлийн боломжоос хуваалцахыг Хятад улс сайшаан дэмжинэ гэжээ. 

Эх сурвалжид мэдээлснээр, Хятад-Лаосын төмөр замын Вьентьяны өмнөд вокзалын сольж ачих талбар саяхан ашиглалтад орсноор энэхүү төмөр зам бүрэн ашиглалтад оржээ.