Барууны орнууд дайн үргэлжлэхийг хүсэж байгаа гэв
2022-07-04 10:21:50
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны нарийн бичгийн дарга Песков хэлэхдээ, Барууны орнууд одоогоор дайныг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа учраас Украин эвлэрэхийг зөвшөөрөхгүй байгаа юм. Украин энх тайвны тухай бодож, хэлэлцэхийг АНУ тэргүүтэй барууны орнууд зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ Украины асуудлаарх хэлэлцээг сэргээх шаардлагатай гэдгийг барууны орнууд эрт орой хэзээ нэгэн цагт ухаарах болно гэжээ. 

Тэрээр мөн шүүмжилж хэлэхдээ, Европын орнуудын удирдагчид манлайлах болон удирдах чадвараар сул байдаг, тэд зөвхөн үндэсний ашиг сонирхлын дагуу л ажилладаг бөгөөд олныг дагаж дэрвэх зантай байдаг гэжээ.