200 сая гаруй жилийн тэртээх карстын агуйг олж илрүүлэв
2022-07-04 14:56:49
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд, Хятадын шинжлэх ухааны судалгааны баг Хятадын өмнөд нутгийн Гуаншгийн Жуан үндэстний өөртөө засах орны Лэ-Е шяний ойролцоо газраас 192 метрийн гүнд байсан "карстын агуй"-ийг шинээр олж илрүүлсэн нь одоогоос 200 сая гаруй жилийн тэртээх далайн чулуужмал, ховор чухаг ургамал, карстын үүсгэсэн газар доорх гол горхи байжээ. 

Карстын агуй бол геологийн үнэт өв, мөн дэлхий бөмбөрцөгт гүнээ ул мөрөө үлдээсэн юм. Карстын агуйн судалгаа нь дэлхийн геологийн, биологийн, ургамлын өөрчлөлт хувиралтыг судлахад ихээхэн ач холбогдолтой юм. Тоо баримтаас харахад Хятад улс 31 карстын агуйн бүлэглэлийг олж илрүүлсэн бөгөөд тоо хэмжээ нь 270-аас давж, дэлхийн нийт мэдэгдээд буй карстын агуйн 90 орчим хувийг эзэлж байна.