Хятад улсын өөрчлөлт, нээлттэй хөгжил бүгдэд нь ашигтай
2022-07-05 18:23:56
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-р 5-нд хэлэхдээ, Хятад улсын өөрчлөлт, нээлттэй хөгжил өөрт ашигтай төдийгүй, дэлхий дахинд ч ач тустай гэжээ.

Мөн өдрийн үдээс өмнө, Хятадын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Лю Хэ Америкийн сангийн сайдтай цахимаар уулзсан юм. Үүнд холбогдуулж Жао Лижянь хэлэхдээ, уулзалтын дараа нийтэлсэн Америкийн талын албан мэдээнд “Зах зээлийн бус худалдааны арга хэмжээ” хэрэгжүүлсэн хэмээн Хятад улсыг шүүмжилсэн байна. Америкийн талын хэлж ярих нь бодит үйлдэлтэйгээ зөрж байна. Хятад улсын эдийн засгийн амжилт бол өөрчлөлт, нээлтийн бодлогын сайнаар бөгөөд зах зээлийн механизмын болон засаг захиргааны үүргийг үр ашигтай, гүйцэд уялдуулсны үр дүн болохыг өнгөрсөн 40 жилийн практик гэрчилж байна. Хятад улсад чиглүүлсэн нэмэлт гаалийн тарифаа бүхнийг цуцлах нь Хятад, Америк хоёр оронд төдийгүй, дэлхий нийтэд бүгдэд нь ашигтай юм. Америкийн Тинк Танк байгууллагын төсөөлснөөр, Хятад улсад чиглүүлсэн нэмэлт гаалийн тарифаа бүхнийг цуцлах нь Америкийн инфляцыг 1 Пунктээр буруулна. Инфляц өндөртэй өнөөгийн нөхцөлд нэмэлт гаалийн тарифаа эртхэн буруулах нь хэрэглэгчид болон аж ахуйн нэгжид илүү ашигтай гэжээ.