Оны сүүлийн хагаст Хятад улс 80 гаруй хурал, арга хэмжээ зохион байгуулна гэв
2022-07-05 10:39:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан 4-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хэдхэн хоногийн өмнө БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалт амжилттай болж өндөрлөсөн ч БРИКС-ийн "Хятадын жил"-ийн үйл ажиллагаа дөнгөж талдаа орж байна, ээлжит даргалагч орны хувьд БНХАУ-ын ажил цаашид эмх цэгцтэй урагшлах болно. Хятад улс оны сүүлийн хагаст 80 гаруй хурал болон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна гэжээ.

Оны сүүлийн хагаст БРИКС-ийг даргалагч орны хувиар, Хятадын талын хийх ёстой ажлын талаар Жао Лижиан мэдэгдэхдээ: “харилцаа холбоо, авлигатай тэмцэх, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаарх сайд нарын чухал уулзалтууд энэ долдугаар сард болно, бас оюуны өмч, судалгааны төвүүд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг салбар болон бусад бүх түвшний үйл ажиллагаа явагдах болно. БРИКС-ийн бусад талуудтай хамтаар хичээн зүтгэж, удирдагчдын уулзалтын үр дүн болон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, БРИКС-ийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бататган, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, механизмын бүтээн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлэн, БРИКС-ийн чансаатай хөгжилд хүчтэй түлхэц үзүүлэх болно”гэжээ.