Олаф Шольц : Бидэнд түүхэн сорилт нүүрлээд байна
2022-07-05 10:53:05
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 4-нд Германы канцлер Олаф Шольц аж ахуйн нэгжүүд болон үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг Канцлерийн ордонд урин, инфляцын эсрэг “Хамтарсан  арга хэмжээ” хурлыг зохион байгуулжээ. Олаф Шольц хэлэхдээ, Өнөөгийн энэ хямрал хэдхэн сар болоод өнгөрөхгүй нь мэдээж, өнөөгийн байдлаас ажихад тийм ч хурдан дуусахгүй төлөвтэй байгаа, бидэнд түүхэн сорилт нүүрлээд байна гэжээ. 

Тэрээр мөн хэлэхдээ, “Хамтарсан  арга хэмжээ ”-г хуралдуулж буйн гол зорилго нь үнийн өсөлтийг тогтоон барихын тулд аж ахуйн нэгж, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллага, банк санхүүгийн төлөөлөгчтэй олон удаа уулзан ярилцаж, хурлын үр дүнг намрын сүүлчээр нийтлэх болно гэжээ. 

Шийдвэрлэх ач холбогдол бүхий хэдэн ээлжийн хурал зуны завсарлагын дараа болно. Өнөөгийн байдлаар, хамгийн тулгамдсан асуудал бол шатахууны үнийн хяналт юм хэмээн тоймчид үзэж байна. 

Германы дэд канцлер, Эдийн засаг, цаг уурын хамгаалалтын сайд Роберт Харбек: Хэрэв эрчим хүчний томоохон нийлүүлэгчдийн байдал хүнд хэвээр байх юм бол зах зээлд асар их нөлөө үзүүлж, эрчим хүчний үнэ ч өснө хэмээн анхааруулжээ.  Олаф Шольц хурлын өмнө хэлэхдээ, Үнийн өсөлт ирэх онд хамгийн хүнд үедээ орох болно гэжээ.