Барууны орнуудын Иранд хэрэгжүүлж буй дээрэнгүй үзэл ямар ч үр дүнд хүрэхгүй
2022-07-05 11:03:18
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 4-ний өдөр Швейцарын шинэ Элчин сайд Лозано Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Эбрахим Раиси: Иран Швейцар болон улс орнуудтай харилцаагаа дээд зэргээр хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Иран цөмийн асуудлаарх хэлэлцээний үеэр АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг улс орнуудын Олон улсын атомын энергийн агентлагийн зөвлөлд Ираны эсрэг тогтоол гаргахыг санал болгож буй нь хариуцлагагүй явдал байж, хэлэлцээ, хэлэлцээрийн зорилгын эсрэг байгаа юм гэжээ.  

Америк болон Европын гурван орон Ираны асуудлыг буруу дүгнэж байна хэмээн тэрээр хэлээд, уг асуудлыг холбогдох засгийн газарт уламжлахыг  Лозанод хүсжээ. Барууны дээрэнгүй үзэл сөрөг үр дагавар авчрах болно, Америк хэлэлцээрийн хэм хэмжээ, Ираны цөмийн хэлэлцээрээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой хэмээн тэрээр мөн онцлов. 

Лозано хэлэхдээ: Иран болон  Швейцар идэвхтэй, бүтээлч харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлсээр ирсэн. Үүрэгт ажлын хугацаандаа хоёр орны харилцааг хөгжүүлэхийн тулд ажиллах болно гэжээ.