Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Йеллентэй утсаар ярив
2022-07-05 10:52:31
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 5-ны өглөө ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын тэргүүн Лю Хэ урилгаар, Америкийн Сангийн сайд Йеллентэй видео хэлбэрээр уулзав.

Хоёр тал макро эдийн засгийн байдал, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал зэрэг сэдвээр ажил хэрэгч мөртөө илэн далангүй байдлаар санал бодлоо солилцож, бүтээлчээр харилцсан байна.

Хоёр тал үзэхдээ: Өнөөгийн байдлаар, дэлхийн эдийн засаг хүнд сорилттой тулгараад байгаа бөгөөд Хятад, Америкийн макро бодлогын уялдаа холбоог эрчимжүүлэхийн ач холбогдол маш их байгаа, мөн дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах нь Хятад Америк хоёр орон болон дэлхийн эдийн засагт ашигтай юм гэжээ.