Ханас нуурын үзэмж
2022-07-05 15:25:46
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны Умард нутгийн Ханас нууранд “Сонин хачин амьтан”-тай хэмээх яриа өрнөсөөр буйн улмаас зундаа энэ газрыг зорьж ирэх жуулчид олон байдаг. Тэр сонин хачин амьтан нь цэнгэг усны махчин загасны төрлийн Хучо хэмээх хулд загас байх магадлалтай хэмээн судлаачид таамаглаж байгаа боловч тэд одоод хүртэл нүдээрээ харж нотлоогүй байна. Алс холоос Ханас нуурыг зорьж ирдэг жуулчид хачин амьтан олж үзэхгүй ч гэсэн диваажин мэт байгалийн үзэмжид нь сэтгэл хангалуун буцдаг.