Бага халуун болж, зуны дэлгэр цаг эхэллээ
2022-07-06 16:49:54
Share
Share this with Close
youtube WeChat

Нарны улирлын бага халуун энэ жил 7-р сарын 7-ний өдөр тохиож байна. Бага халуун өнгөрч, халуун өдрүүд үргэлжлэх болно. Бага халуунаас их халуун хүртэлх өдрүүд нэг жилийн хамгийн халуун өдрүүд байдаг. Хур бороо ихтэй ч цаг агаар бүгчим чийгтэй болж, Хятадын олон газар "Сауны горим"-д шилжинэ. 

Бага халуунд Хятадын өмнөд нутагт тутарга боловсрох дөхөж, тариаланчид тариагаа хатахаас сэргийлэн, тутаргын талбайдаа ус нөөцөлнө. Харин хойд нутагт хур бороо элбэг болж, тариачид үер уснаас сэргийлэх бэлтгэл хийнэ.