Их Британийн Ерөнхий сайд Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцлаа
2022-07-06 10:16:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 5-нд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар холбогдон, G7-гийн дээд уулзалт болон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараах сүүлийн үеийн үйл явдлуудаар ярилцав.  

Борис Жонсон хэлэхдээ: 10 төрлийн их бууны техник, сум зэрэг Их Британийн хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл ойрын өдөр, зарим нь хэдэн долоон хоногт Украинд хүрэх болно гэжээ. Зеленский Украины өнөөгийн байдал, Орос, Украины өмнө фронтын шинэ ахицыг Борис Жонсонд дуулгалаа. 

Швейцарын Лугано хотод болсон Украины сэргээн босголтын бага хурлын тараар ярилцах үед Жонсон хэлэхдээ, Украины сэргээн босголтын төлөвлөгөөг дэмжиж байна, Ирэх жил Их Британид болох хурлыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.