НҮБ-ын ажилчид руу дайрсан хэргийг хатуу шүүмжлэв
2022-07-06 10:19:55
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 5-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мэдэгдэл гаргаж хэлэхдээ, Малид болсон НҮБ-ын Малийг тогтворжуулах комиссын гишүүд руу халдсан хэргийг чанга буруушааж байна гэжээ. Халдлагын улмаас Египетийн энхийг сахиулагч 2 хүн амь үрэгдэж, 5 хүн хүнд шархаджээ. 

Аюулгүй зөвлөл амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон Египетэд гүн эмгэнэл илэрхийлэв. Аюулгүйн зөвлөлийн гишүүн хэлэхдээ: Шархдаж гэмтсэн хүмүүс удахгүй бүрэн эдгэрнэ гэдэгт найдаж байна. Аюул бүхний эсрэг зоригтой тэмцэж буй бүх энхийг сахиулагчдад хүндэтгэл дэвшүүлье гэжээ. 

Мали улсын шилжилтийн засгийн газраас энхийг сахиулагчдад халдсан хэргийг нэн даруй шалгаж, гэмт этгээдийг баривчлан, цаг тухайд нь энхийг сахиулагч томилсон улс оронд хэргийн ахицын талаар мэдээлэхийг Аюулгүйн зөвлөл уриаллаа. 

Аюулгүй зөвлөл 2640 тоот тогтоолд дурдсан Малийн тогтворжуулах комисс болон Сахел бүс дэх бусад аюулгүй байдлын оролцоог дэмжиж буйгаа дахин илэрхийллээ.