Гаднын данс руу гадаад валют шилжүүлэхийг хориглов
2022-07-06 16:45:07
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 5-ны өдөр Оросын оршин суугчид ногдол ашиг хэлбэрээр олсон гадаад валютын орлогыг гадаад дахь данс руу шилжүүлэхийг хориглох тухай ерөнхийлөгчийн зарлигт гарын үзэг зурлаа.   

Кремлийн цахим хуудсанд нийтлэгдсэн баримт бичгээс үзэхэд, ОХУ-ын Засгийн газрын Гадаадын хөрөнгийн хяналтын хороо оршин суугчдын гадаадын данс руу мөнгө шилжүүлэх, дансгүй нөхцөлд гаднын өгсөн цахим төлбөрийн аргийг ашиглан мөнгө шилжүүлэхийг хязгаарлах эрхтэй болж байна. 

Уг ерөнхийлөгчийн зарлигт мөн Оросын тал Европын өрийг барагдуулах шинэ журмыг тогтоожээ. Зарлигт зааснаар: Оросын аж ахуйн нэгжүүд Евро бондын зээлдэгчид ижил төстэй нөхцөлтэй ( төлөх хугацаа, үр ашиг) бонд байршуулах аргаар өрөө барагдуулж болно гэжээ. 

Евро бонд төлөх шаардлагатай Оросын хуулийн этгээдүүд ОХУ-ын Банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоосон журмаар өр төлбөрөө төлж, Евро бонд эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж болно хэмээн зарлигт тодорхой заажээ.