Украин улс ЭЗХАХБ-д элсэх хүсэлтээ гаргажээ
2022-07-06 10:04:44
Share
Share this with Close
youtube WeChat

Украины Төрийн мэдээллийн агентлаг 7-р сарын 5-ны өдөр мэдээлснээр, Украины Ерөнхий сайд Шмегал ЭЗХАХБ-д элсэх өргөдлөө Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) ерөнхий нарийн бичгийн дарга Матиас Колеманд хүргүүлсэн байна.

Шмегар хэлэхдээ, Украин улс тус байгууллагад аль болох хурдан элсэхийг эрмэлзэж байгаа бөгөөд ЭЗХАХБ-ын дэмжлэг нь Украины дайны дараах сэргэлт болон хөгжилд маш чухал юм гэжээ.