Италийн Ерөнхий сайд Туркт айлчлав
2022-07-06 10:08:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 5-нд Италийн Ерөнхий сайд Драги Гадаад хэргийн сайд, Экологийн өөрчлөлтийн сайд, Батлан хамгаалахын сайд зэрэг Италийн засгийн газрын хэд хэдэн албан тушаалтныг удирдан Туркийн Анкара хотод айлчилж, Туркийн Ерөнхийлөгч Эрдогантай уулзав.

Хоёр тал Орос-Украины мөргөлдөөн, Украины үр тарианы экспорт болон хууль бус цагаачлалын асуудал зэрэгт гол анхаарлаа хандуулсан байна.

Хоёр тал хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хамтын хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх есөн гэрээнд гарын үсэг зурав, үүнд голчлон жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, батлан хамгаалах салбарын аюулгүй байдлын мэдээллийн хамгаалалт, шинжлэх ухааны судалгаа, иргэний хамгаалалт зэрэг салбарын хамтын ажиллагаа хамрагдсан байна.

Эрдоган уулзалтын дараа хэлэхдээ, энэ онд хоёр улс худалдааны хэмжээг 25 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна гэжээ.