Ван И Тайландын Ерөнхий сайдтай уулзав
2022-07-06 15:04:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 2022 оны 7-р сарын 5-нд Тайландын Ерөнхий сайд Прают Чан-Оча тус улсад урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй Бангкокт уулзав.

Ван И хэлэхдээ, хоёр орны төрийн тэргүүн нарын стратегийн удирдлага, "Хятад, Тайланд нэг гэр бүл мэт дотно байдаг” уламжлалт найрамдал, мөн хоёр талын тогтоосон улс төрийн бат бөх итгэлцэл зэргийн ачаар, Хятад, Тайландын харилцаа дэлхий дахинд өрнөж буй өөрчлөлт болон эмх замбараагүй байдлын дунд эрүүл, тогтвортой хөгжсөөр байна гэжээ. Энэ жил Хятад, Тайландын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна, хоёр тал найрамдалт харилцаагаа хөгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, ирээдүйгээ төлөвлөж, Хятад, Тайландын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахаар зорилгоо болгож, "Хятад-Тайланд нэг гэр бүл мэт байдаг" уламжлалт найрамдалд шинэ агуулга нэмж, хоёр орны хувьд илүү тогтвортой, илүү цэцэглэн хөгжсөн, сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулахыг санал нэгтэй зөвшөөрөв.


Прают хэлэхдээ, Тайланд Хятадын найрамдал өнө эртний түүхтэй, ажил хэрэгч хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, Хятад, Тайландын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулах талаар нийтлэг ойлголтод хүрэх нь маш чухал ач холбогдолтой юм, үүнийг Хятадын талтай хамтдаа урагшлуулахад Тайландын тал бэлэн байна. "Тайланд 4.0" хөгжлийн стратеги болон "Бүс ба зам" санаачилгын гүнзгий уялдаа холбоог эрчимжүүлж, Тайланд-Хятад-Лаосыг холбосон төмөр замд түшиглэн гурван талт хамтын ажиллагаа өрнүүлж, төмөр замын хил дамнасан хөгжлийг бүрэн чөлөөлөхийг хүсэж байна гэжээ.