Ирантай дахин хэлэлцээ хийхээр төлөвлөөгүй байна гэв
2022-07-06 10:00:12
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 28-аас 29-ний өдрүүдэд Европын холбооны зохицуулалтаар, Иран болон АНУ Катарын нийслэл Дохад Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрийн хэрэгжилтийг сэргээх талаар шууд бус хэлэлцээ хийсэн боловч хүлээгдэж байсан ахиц дэвшилд хүрч чадаагүй байна. Орон нутгийн цагаар 7-р сарын 5-нд АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Прайс хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоогоор Ирантай дахин хэлэлцээ хийх төлөвлөгөө байхгүй байна гэжээ.


7-р сарын 3-нд Ираны ГХЯ-ны сайд Абдуллахян хэлэхдээ, Иран Дохагийн хэлэлцээг нааштай үнэлж байгаа, хэлэлцээрийн явцад Иран идэвхтэй санал санаачилга гаргаж, Ираны цөмийн хэлэлцээрээс хүлээсэн үүргээ биелүүлсэн юм, гэвч Дохагийн хэлэлцээнд АНУ-ын тал санаачилга гаргаагүй мөртөө дэвшилттэй байр сууриар хандсангүй. АНУ хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Иран хүсэж байна гэжээ.

Үүнээс гадна Прайс мөн хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен Индонезид болох "Их 20"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахгүй юм гэжээ.