Өндөрлөгийн бүсээс малчдыг нүүлгэж байна
2022-07-06 19:59:48
Share
Share this with Close
youtube WeChat

Төвөдийн өөртөө засах орны хэрэгжүүлж буй далайн түвшнээс 4500 метрийн өндөрт өргөдсөн бүсээс малчдыг Шаньнаний Сүмбэр шинэ суурьшилд нүүлгэн шилжүүлэх 2 дахь шатны ажил 6-р сарын 25-ны өдрөөс эхэллээ. Энэ онд Нагчү хотын Шуанхү, Аньдүө зэрэг 12 сянь суурин, 58 засаг захиргааны тосгоны нийт 6306 өрхийн 26 мянга орчим иргэдийг шинэ суурьшилд нүүлгэхээр төлөвлөж байна.

Төвөдийн өөртөө засах орны Нагчү хотын Шуанхү сянь бол Хятадын далайн түвшнээс хамгийн өндөрт өргөгдсөн засаг захиргааны сянь бөгөөд эргэн тойрны газрууд нь далайн түвшнээс дунджаар 5000 метрийн өндөрт өргөгдөн, нэг жилийн 10 сар нь урт өвөл үргэлжилж, агаар дахь хүчилтөрөгчийн агууламж ердөө тал газрын 40% л байдаг.

Ийнхүү малчид далайн түвшнээс дунджаар 4500 гаруй метрийн өндөрт орших "амьдрахад хэцүү бүс"-ээс нүүж, далайн түвшнээс дунджаар 3600 метрийн өндөрт орших Яалу \Брахмапутра\ мөрний эргийн Сүмбэр шинэ суурьшилд нүүж ирэн шинэ амьдралаа эхлүүллээ.

“Зуны улиралд ч гэсэн далайн түвшнээс 5000 метрийн өндөрт орших Шуанхүгийн тал газарт цас ордог, өвөлдөө бүр ч хэцүү, гол мөрөн бүхэлдээ хөлддөг болохоор шар тостой цайгаа чанахад хүртэл мөс хайлуулж байж ус авдаг” гэж Шуанхү сяниас нүүж ирсэн малчин Солан Цижэнь сэтгүүлчдэд хэлж байлаа.

“16 настайдаа Лхас хотод ирж амьдарсан, Лхас, Шуанхү хоёр хотын хамгийн том ялгаа нь мод олонтой гэдгийг мэдсэн. Шуанхүд зөвхөн өвс байдгаас бага насны модны талаарх мэдлэг бүгд сурах бичгээс л олж мэддэг байсан" гэж Солан Цижэний том хүү Дашцэрин бага насны дурсамжаа ярьж байв.

Сүмбэрийн Аз жаргалтай гэр бүл сургуулийн спортын багш Бай Жэнь хэлэхдээ, Шуанхү хотын сургуульд нэг сагсан бөмбөгийн талбай бий, бүтэн жилийн турш цас ихтэй байдаг болохоор хүүхдүүдэд гадна гарч спорт хийнэ гэж бараг байдаггүй. Харин Сүмбэрт нүүж ирсний дараа шинэ сургууль нь далайн түвшнээс ойролцоогоор 1500 метр доошилсноор хүүхдүүдийн бие маш хурдан өссөн шиг санагдсан, одоо хүүхдүүд маш баяртай байна.

Энэ удаагийн нүүлгэн шилжүүлэх ажил 6-р сарын 25-наас 8-р сарын 11-ний өдөр хүртэл хийгдэх юм. Хүн байгаль эвсэг зохицонгуй орших асуудлыг зохицуулж, үндэсний экологийн аюулгүй байдлын халхавчийг бий болгохын тулд ТӨЗО 8 жилийн хугацаа зарцуулж, Шагаз, Нагчү, А-ли 3 хотын 20 хошуу сянь, 97 суурингийн 130 мянга гаруй иргэдийг далайн түвшээс хамгийн өндөрт өргөдсөн нутгаас шинэ суурьшил руу нүүлгэхээр төлөвлөж байна.