Бусдын замыг хаахаар оролдвол эцсийн бүлэгт өөрийнхөө замыг хаана
2022-07-06 17:51:07
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, ASML компани Хятад улсад чип үйлдвэрлэхэд шаардагдах чухал ач холбогдол бүхий үндсэн технологио худалдахыг хориглохыг Америк Нидерландад шаардаж байгаа ч Нидерландын засгийн газар Америкийн шаардлагыг хараахан зөвшөөрөөгүй байна.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 6-нд хэлэхдээ, бусад оронд “техникийн бүслэлт” явуулж, улмаар бусдын замыг хаахыг оролдох нь эцсийн эцэст өөрийнхөө замыг хаах явдал юм. Энэ бол Америк үндэсний хүч, техникийн дээрэнгүй үзэлдээ түшиглэн “Албадлагын дипломат ажиллагаа” явуулж буйн бас нэг бодит жишээ гэжээ.