Төмөр замын ачаа тээвэр өндөр төвшинд үргэлжилж байна
2022-07-06 10:23:26
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн Логистикийн баталгааны албаны тоон мэдээллээс үзэхэд, 7-р сарын 5-ны өдрийн байдлаар, Хятадын Үндэсний төмөр замынчаа тээвэр өндөр төвшинд үргэлжилж, 10 сая 104 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн сартай ерөнхийдөө ижил төвшин байгаа юм. Хятадын хурдны замаар 7 сая 112 мянган ачааны машин зорчсон нь өнгөрсөн сараас 4.1 хувиар нэмэгдэж, боомтуудаар дамжсан ачаа барааны нийт хэмжээ 31 сая 547 мянган тонн байж, өнгөрсөн сараас 0.7 хувиар нэмэгджээ. Боомтоор дамжсан контейнерын тоо 739 мянга байж, өнгөрсөн сараас 7.7 хувиар буурчээ. Иргэний агаарын тээвэр 766 удаа ачааны нислэг үйлдсэн нь өнгөрсөн сараас 32.5 хувиар нэмэгджээ. Үүнд олон улсын нислэг 539, дотоодын нислэг 227 байна. Буухиа шуудангийн хүлээн авалт 330 сая байж, өнгөрсөн сараас 0.3 хувиар багасаж, хүргэлтийн тоо 332 сая байж, өнгөрсөн сараас 1.5 хувиар буурчээ.