Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ цэг юм
2022-07-06 09:35:42
Share
Share this with Close
youtube WeChat

Исландын иргэн Иллуги Гуннарссон Хонконгт олон ч удаа очиж байжээ. 1997 оноос хойш тэрбээр жуулчны хувиар Хонконгт цөөн бус удаа аялсан бөгөөд Хонконгийн өвөрмөц үзэмж, гайхамшиг сайхан нь түүнд мартагдахааргүй сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.

Энэ удаад Иллуги Гуннарссон хөрөнгө оруулагчийн хувиар Хонконгт хүрсэн юм. Хонконгийн маш олон давуулаг тал нь Хойд Европын энэ хөрөнгө оруулагчийн анхаарлыг татаж байгаа бөгөөд Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс нь нэгэнтээ дэлхийн эдийн засгийн шинэ өсөлтийн цэг болсон гэж үздэг. 

Хонконгийн хөрөнгө оруулалтын орчин, зах зээлийн боломжийн талаар Иллуги Гуннарссон бол андахгүй сайн мэддэг нэгэн байлаа. Тэрээр хэлэхдээ, "Энэ удаа би Исландын хөрөнгө оруулагчдыг төлөөлөн Хонконг дахь хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж Хонконгт нэгэн компани байгуулсан. Хонконг дахь бизнесийн орчин маш ашигтай. Сүү сүүн бүтээгдэхүүний салбарын бизнесийн боломжийн хувьд, Хонконгийн зах зээлд, эсвэл эх газрын зах зээлд бүгдэд нь боломж байгаа гэдгийг бид анзаарлаа. Бид үүний төлөө маш сэтгэл догдолж байна, бид бизнесээ Хонконгоос эхлүүлэх бодолтой байна" гэжээ.

Хонконг бол олон улсын зах зээлийн орчинтой, чадварлаг боловсон хүчний нөөцтэй, түүнчлэн ар талд нь асар хүчирхэг эх газрын зах зээл байгаа тул Хонконгийг хөрөнгө оруулалтын төслийнхөө эхлэлийн газраар сонгосон гэж Иллуги Гуннарссон ярьсан юм. Тэрээр хэлэхдээ, "Эн түрүүнд бид Хонконгийн үйл ажиллагаа явуулах тогтолцоонд нь маш итгэлтэй байна. Нэлээд олон талаар Хонконг нь Исланд улсын хувьд авч хэлбэл хангалттай том, хөгжсөн зах зээл юм. Хонконг бол чадварлаг боловсон хүчний асар их нөөцтэйг бид мэддэг. Хонконгийн маш олон хүмүүс мэргэжлийн сайн ур чадвартай, бизнесийн танин мэдэхүйтэй, бас Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн соёлын болон бизнесийн орчны талаар ч мэддэг. Бидний хувьд авч хэлбэл, хойшид Хятад улсын эх газарт, ялангуяа Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсэд хөгжих боломжтой байдаг нь бас нэгэн чухал тал байна. Иймээс бид Хонконгоос эхлэхээр шийдсэн юм" гэжээ.

Эндэхийн боломж, ирээдүйн хөгжлийн талаар Иллуги Гуннарссон эерэг бодолтой бөгөөд  Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийг хойшид дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ цэг болно гэдэгт итгэлтэй байгаа гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Хонконг бол дэлхийн банк санхүүгийн тогтолцоон дахь хамгийн үр ашигтай, стратегийн хамгийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг хэвээрээ гэж би үзэж байна. Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийг холбон, бүр түүнчлэн Хятад улсын эх газартай холбогдсон, энэ бол бидний сонирхлыг татаж буй Хонконгийн давуу тал нь. Хятад улсын засгийн газрын Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүсийн бүтээн байгуулалт хийгээд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх бодлогууд нь маш амжилттай болсон гэдэгт би эргэлзэхгүй байна. Хэрэг дээрээ энэ бол бид юуны учраас бизнес, хөрөнгө оруулалтаа Хонконгт авчирсны шалтгаан, учир нь энд бий болсон бүх зүйлд бид бат итгэлтэй байгаа юм. Гуандүн Хонконг Макаогийн их булангийн бүс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ цэг байх болно. Миний үзэж байгаагаар, тус бүс нь аливаа шаардлага бүхий нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй цаашид улам ч хөгжин цэцэглэх юм" гэжээ.

Иллуги Гуннарссоны энэ удаагийн Хонконгт хийсэн аялалын үеэр Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 25 жилийн ой тохиож, хотын зээл гудамжинд Хятад улсын төрийн далбаа, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн далбаа намиран, энэхүү олон улсын хотод баярын уур амьсгалыг нэмэрлэсэн байлаа. Хонконг эх орныхоо мэдэлд нэгдсэний 25 жилийн ой бол нэгэн бэлэг тэмдэг гэж Иллуги Гуннарссон ярьсан байна. Тэрээр хэлэхдээ, "Энэ бол маш чухал бэлэг тэмдэг гэдэг нь гарцаагүй. Эдгээр тохижуулалт чимэглэл нь баярын уур амьсгалаар дүүрэн байна, мөн ч ирээдүйг харсан Хонконгийн гайхалтай бэлэг тэмдэг юм. Даяаршсан дэлхийд хүмүүс өөрсдийнхөө түүхээ заавал мэдэх ёстой, өөрсдийн явж өнгөрүүлсэн түүхээ гүнзгий сайн ойлгох ёстой байдаг, энэ бол туйлын чухал. Би Хонконгийн ирээдүйд маш өөдрөг байна. Түүхээ бат санаж чадвал нэн илүү хөгжин цэцэглэсэн сайн сайхан ирээдүйг угтаж чадах юм гэж би бодож байна" гэжээ.