Антони Блинкены яриаг няцаав
2022-07-06 18:47:29
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдөр Америкийн төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен НАТО-гийн олон нийтийн форум дээр “Хятад улс тогтсон дүрэмд суурилсан олон улсын дэглэмийг эвдэхийг оролдож байна. Харин Америкийн тал мөргөлдөөнийг хүсэхгүй бөгөөд олон улсын дэглэмийг хамгаалахыг хичээж байна” гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 7-р сарын 6-нд хэлэхдээ, Блинкений холбогдох үг яриа үнэнийг гуйвуулж, хар цагааныг хутгаж байна. Энэ бол тэр чигээрээ хүйтэн дайны сэтгэхүй мөн. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хятад улс дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийн хамгаалагч байж ирсэн. Хятад улс аль нэг орныг түрэмгийлж байгаагүй бөгөөд бусдыг өдөөн турхирч байгаагүй. Хятад улс ямар нэгэн цэрэг армийн бүлэглэл байгуулах юм уу оролцож байгаагүй бөгөөд хэн нэгэнтэй өрсөлдөх сонирхолгүй. Харин ч улс орнуудтай эв нийцтэй харьцаж, хамтран ажиллахыг хичээж ирсэн. Америк улс орнуудыг төөрөгдүүлж, НАТО-ийн хүчийг нэмэгдүүлэхийн тулд Хятад улсыг харлуулахыг оролдож байгаа нь ухаалаг бус үйлдэл юм гэжээ.