Хятад, Америкийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын талаар хариулав
2022-07-06 15:42:00
Share
Share this with Close
youtube WeChat

Их 20-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзах уу ? хэмээн сэтгүүлч асуув.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь дээрх асуултад хариулахдаа: Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Их 20-ын бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцох үеэрээ томоохон орнуудын Гадаад хэргийн сайд болон бүс нутгийн байгууллагын төлөөлөгчидтэй урилгаар хоёр талт уулзалтууд хийх болно. Хятад Америк хоёр тал тохиролцсоны дагуу Ван И уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзаж, Хятад, Америкийн өнөөгийн харилцаа болон олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо солилцоно гэжээ.