Америкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бол ардчилалд заналхийлж буй "хар хүч" юм
2022-07-07 16:36:00
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Америкийн цагдаа нар үндэсний цөөнхийн бүлэгт хүчирхийллээр хууль сахиулах явдал ахин гарч африк гаралтай Америк залуу Жерланд Уолкерыг найман цагдаа 90 гаруй удаа буудаж хороожээ.

Тоо бүртгэлээс үзэхэд 2020 оноос хойш Америкийн цагдаа нар хууль сахиулах явцад 2600 гаруй хүний аминд хүрсэн бол үүний 22 хувь нь африк гаралтай Америкийн иргэд байна. Тэд АНУ-ын нийт хүн амын ердөө 13.4 хувийг эзэлдэг тул энэ тоо хамаагүй өндөр байгаа юм.

Америкийн африк гаралтай үндэстний цөөнхүүд ийм хүнд хэцүү нөхцөл, эмгэнэлт байдалтай байгаа нь "Цагаан арьстан бүхнээс дээгүүр" гэх зэргийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл Америкт улам даажирч буйн илрэл юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш энэ оны "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох олон улсын өдөр"-г дурсгах хурлын үеэр хэлэхдээ: Арьс өнгөөр ялгаварлах үзэл нь ардчилал, тогтвортой байдал, энх тайвныг заналхийлж буй "Хар хүч" юм. Америк НҮБ-ын "Аливаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг устгах тухай олон улсын конвенц"-д нэгдсэн улсын хувьд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тогтолцоог өөрчлөх үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй нь конвенцод хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байна гэжээ.