ДЭМБ: Европ сармагчны цэцэг өвчний голомт болоод байна
2022-07-07 10:40:36
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 6-ны өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, дэлхийн 58 улс орон болон бүс нутагт сармагчны цэцэг өвчний 6000 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд илрээгүй олон тохиолдол байж магадгүй байгаа. Одоогоор  сармагчны цэцэг өвчнөөр өвчлөгсөдийн 80 гаруй хувь нь Европоос гаралтай байгаа, ингэснээр Европ нь сармагчны цэцэг өвчний голомт болоод байна. Африкт урьд нь сармагчны цэцэг өвчний дэгдэлт гарч байгаагүй улс орнуудад ч уг өвчний тохиолдол гарч байна гэжээ.


Ойрын хугацаанд ДЭМБ онц байдлын хороогоо дахин хуралдуулж, сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг судлан хэлэлцэхээр төлөвлөж байна.