Гутерриш: Малигийн энхийг сахиулагчид руу халдсаныг эрс буруушааж байна
2022-07-07 10:29:27
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 6-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжин мэдэгдэл гаргаж хэлэхдээ: 5-ны өдөр НҮБ-ын Малиийг тогтворжуулах багийн цуваа руу мина халдлага үйлдсэнийг эрс буруушааж байна гэжээ. Уг халдлагын улмаас Египетийн 2 энхийг сахиулагчид нас барж, 9 хүн шархаджээ. Халдлага Малийн хойд бүсийн Гао хотоос зүүн хойш 62 км-ийн зайтай газарт болжээ. 

Гутерриш амь үрэгдсэн эхийг сахиулагчийн гэр бүлийнхэн болон Египетийн засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ: Египетийн цэрэг Малийн энх тайван байдлын төлөө ажиллаж байна. Шархадсан хүмүүс эртхэн эдгэхийг хүсэж байна гэжээ. 

Мэдэгдэлд : Олон улсын хуулиар бол НҮБ-ын энхийг сахиулагч нар руу халдах нь дайны гэмт хэрэгтэн болж болзошгүй юм хэмээн цохон тэмдэглээд  Малийн шилжилтийн засгийн газар энэ хэргийг нэн даруй шалган, гэмт хэрэгтнүүдийг баривчлахыг уриалжээ.