Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайны 85 жил
2022-07-07 09:05:30
Share
Share this with Close
youtube WeChat


Жил бүрийн 7 сарын 7 бол Хятад хүмүүсийн хувьд онцгой өдөр юм. Энэ өдөр Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын дайн эхэлсэн байдаг. Өнөөдөр энэ дайны 85 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг Хятад хүн, хятадын ард түмэн ёс төртэй тэмдэглэж буй нь учиртай. Гаднын түрэмгийллийг эсэргүүцсэн бүх нийтийн дайны ялалт, түүний үнэ цэнийг эргэн санагалзсан явдал юм.

Мартах учиргүй түүх, мартах ёсгүй хүмүүс гэж бий. Эх орныхоо төлөө амиа хайрлаагүй баатрууддаа хүндэтгэл үзүүлж, их үнээр олдсон энх тайван, аз жаргалаа нандигнан хайрлаж, цаг үргэлж сонор сэрэмжтэй байж, улс орноо хүчирхэгжүүлэн хөгжүүлэхийг ямагт сануулж байхын төлөө юм.

Японы миллиметрүүд дайн дэгдээж, Хятадын ард түмэнд гал усны гашуун зовлон, үхэл хагацал, үгүйрэл хоосрол, сэтгэлийн гүн шарх үлдээсэн юм. Тэр цагаас хойш Хятадын ард түмэн 8 жилийн турш түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэж, тэднийг хөөн зайлуулж эх орноо чөлөөлсөн билээ. Хятад хүн, хятадын ард түмэн асар их гарз хохирол амсч, олон зуун мянган эх орончид, ахан дүүсийнхээ алтан амийг зольж, хүлцэх аргагүй дарлал доромжлол амсаж, орох орон оочих аягагүй зүдэрч байсан харанхуй жилүүд байлаа. Энэ гутамшигт түүх Хятадын ард түмний агуу сэргэн мандалтын төлөө босч тэмцэх, буй бүхнээ зориулах эрч хүч, зориг эрмэлзэл өгсөн юм.

Хятад улс тухай цагт яагаад ингэж дарлагдан зовж байсан юм бэ? Энэ асуултын хариуг өнөөдөр гаргаж тавихад ганцхан өгүүлбэрт багтана. Хятад улс тэр үед хоцрогдсон, сул дорой байжээ.

Улс орноо ийм эмгэнэлт байдлаас гаргая гэвэл өөрсдөө хөгжиж, хүчирхэгжиж, гаднын дайралтыг сөрж чадахуйц хүчирхэг болж эх нутаг, орон гэрээ хамгаалах боломжтой. Хятадын онцлогтой социализмын зам бол энэхүү аугаа зорилгыг биелүүлэх зайлшгүй сонголт, зөв сонголт болж байгаа юм.

Эмгэнэлт хар түүхийг ямагт санаж явах ёстой. Мөн эх орноо хөгжүүлэхэд хүн бүр хичээн ажиллах учиртай. Үндэстний бахархлыг өдөөж, өөрсдийгөө хүндлэх омог бардам сэтгэлээ өргөх хэрэгтэй.

Эх орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж хятад үндэстний нэр хүндийг хамгаалах үүрэгтэй.

Эх орон, үндэстний нэр төрийг гутаасан үг үйлдэл гаргахыг чандлан цээрлэж, дайсан этгээдийн өдөөлтийг сөрөн эсэргүүцэж, их үнэ цэнээр олдсон энх тайван амьдралаа хайрлаж, эх болсон хятад орноо улам гэрэлтүүлэн дэлхий дахинд энх тайвныг цогцлооход хувь нэмрээ оруулах үүрэгтэй.