Түүхэнд зөв хандаж, сургамж авахыг хүсэв
2022-07-07 18:02:48
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 2022 оны 7-р сарын 7-нд “7-р сарын 7-ны хэрэг хувьсал” гарсны 85 жилийн ой тохиож байна. Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ, 1937 оны 7-р сарын 7-нд Японы милитаризм “Лү Гү Чяо гүүр ээр “шөнийн маневр” гэгчийг хийж, Хятад улсыг түрэмгийлэх дайнаа эхлүүлсэн юм. Хятадын ард түмэн шаргуу хатуу тулж тэмцсэний ачаар түрэмгийллийн эсрэг дайны агуу ялалтыг байгуулсан. Энэ бол ХКН-аар удирдуулсан нийт ард түмний ялалт, мөн ч Фашистын эсрэг дайны олон улсын ялалтын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэжээ.

Жао Лижянь, Хятад улс “Түүхээс сурамж авч, ирээдүйд чиглэх” үзэл баримтлалын дагуу Хятад-Японы харилцааг хөгжүүлж ирсэн. Японы тал түрэмгийллийн түүхэн үнэнд зөв хандаж, түүнээс гүн сургамж авч, бодит үйлдлээрээ энх тайванч хөгжлийг биелүүлэхийг хүсэж байна гэжээ.