Лү Банийн урлан Этиопийн залууст боломж олгож байна
2022-07-07 18:19:14
Share
Share this with Close
youtube WeChat

2500 жилийн өмнөх Чүньчюгийн үед уран дархан Лү Бань янз бүрийн багаж зохион бүтээснээрээ алдаршсан бол өнөөдөр түүний нэрээр нэрийдсэн мэргэжлийн ур чадварын сургалтын олон улсын солилцооны индэр буюу “Лү Банийн урлан” нь дэлхийн хүмүүст танигдаж байна.

2018 оны 9-р сард Хятад улс Африкт Лү Банийн урланг 10-ыг байгуулж, Африкийн залуусыг  ажлын мэргэжлийн ур чадварын бэлтгэл сургалтад хамруулахаа мэдэгджээ. 2021 оны 11-р сард Хятадын дээд удирдагч мөн Африкийн орнуудтай хамтран “Лү Банийн урлан”-г байгуулж, Африкт бизнес  эрхэлж буй Хятадын аж ахуйн нэгжүүд тухайн орон нутагт 800 мянгаас илүү ажлын байр хангахыг урамшуулсан байна. Этиопт байгуулсан “Лү Банийн урлан”-д орон нутгийн залуус нэгдэж, мэргэжил дээшлүүлж буй  түүхээс танилцуулахаар бэлтгэлээ.

“Сайн байцгаана уу. Намайг Гуань Шаньхай гэдэг. Роботын программ редакторлаж буйг та нартаа харуулъя. Юуны өмнө роботыг эхлэлтийн цэг дээр авчирна. Тэгээд дараа нь төгсгөлийн цэгт шилжүүлнэ. Күүл байгаа биз.  ”

Хятад нэр нь Гуань Шаньхай гэдэг Этиоп залуу тус улсынхаа шинжлэх ухаан технологийн их сургуулийн ахлах ангийн оюутан. Этиопийн мэргэжлийн ур чадварын сургалтын дээд сургуулийн Лү Банийн урланд ажилладаг бөгөөд роботын үйл ажиллагааны тухай хүмүүст хятад хэлээр тайлбарлаж өгч байгаа нь энэ юм.

Механик автоматжуулалтад дуртай, Хятадын соёлыг сонирхдог Гуань Шаньхай багшийнхаа зөвлөснөөр Лү Банийн урланд очиж суралцсан юм. Онц сурдаг энэ залуу мэргэжил эзэмшсэн төдийгүй багшийнхаа тусламжтайгаар хятад болон орон нутгийн амхар хэлээр олон сургалтын видео бичлэг хийжээ.

Гуань Шаньхай хэлэхдээ, Лү Банийн тухай ойлгосноос хойш түүний эх оронд очиж суралцах нь миний мөрөөдөл болсон. Саяхан би Тяньжиний мэргэжлийн ур чадварын багшийн их сургуульд элссэн учраас мөрөөдөл маань биелэгдэж, 9-р сард Хятадад суралцахаар очих гэж байна гэжээ.

Этиопийн мэргэжлийн ур мэргэжлийн сургалтын дээд сургуулийн захирал Тешале Береча хэлэхдээ, Лү Банийн урлан нь Этиоп Хятад хоёр орон “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулахад технологийн үйлчилгээ, боловсон хүчний дэмжлэг үзүүлж, Этиопийн хөгжилд өргөн боломж олголоо гэжээ.