ОУВС-гийн тэргүүн: Ирэх онд дэлхийн эдийн засаг унахыг үгүйсгэх аргагүй
2022-07-07 10:43:54
Share
Share this with Close
youtube WeChat

Ройтерс агентлагийн мэдээлснээр, ОУВС-гийн тэргүүн Георгиева 7-р сарын 6-нд хэлэхдээ, 4-р сараас хойш дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв "улам муудах хандлагатай байгаа" бөгөөд эрсдэл улам нэмэгдэж байгаа тул ирэх онд дэлхийн эдийн засаг унах нөхцөл байдлыг үгүйсгэх аргагүй юм гэжээ.

Георгиева хэлэхдээ, ирэх долоо хоногт ОУВС-гаас 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 3.6 хувь байна гэсэн таамагаа бууруулах ба ОУВС-гийн эдийн засагчид шинэ таамаг дэвшүүлэхээр ажиллаж  байгаа гэжээ.