Германы түүхий нефтийн импортын зардал хоёр дахинаар өсжээ
2022-07-07 10:25:07
Share
Share this with Close
youtube WeChat

Германы Холбооны Эдийн засаг, экспортын хяналтын албаны 6-ны өдрийн тоон мэдээллээс үзэхэд, энэ оны эхний 4 сард Германы түүхий нефтийн импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6%-иар нээгдэж, түүхий нефтийн импортын зардал харин хоёр дахинаар өсжээ. ОХУ мөн л Германы түүний нефтийн хамгийн том экспортлогч хэвээр байна. Тоо бүртгэлээс үзэхэд, энэ оны 1-4-р сард Германы түүний нефтийн импорт 28 сая 500 мянган тоннд хүрчээ. Өнгөрсөн оны мөн үеийн импорт 24 сая 900 мянга байсан бол, ийнхүү 14.6 хувиар нэмэгдэв. Түүхий нефтийн импортын зардал 18.5 тэрбум еврод тулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 99 хувиар өссөн байна. Түүхий нефть тонн бүрдээ 647.57 евро болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 74 хувиар нэмэгджээ. Орос улс Германы хамгийн том түүхий нефтийн экспортлогч хэвээр байж, Германы нийт импортын 35 хувийг эзэлж байна. 

Германы Холбооны Статистикийн Хорооны 6-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзэхэд, улирлын болон ажлын өдрийн тохируулгаас болж энэ оны 5-р сард Германы аж үйлдвэрийн шинэ захиалга өмнөх сараас 0.1%-иар өссөн байна. Германы Холбооны Эдийн засаг, Уур амьсгалыг хамгаалах яам мөн өдөр мэдэгдэл гаргаж хэлэхдээ: ОХУ-ын байгалийн хийн хангамж тасалдах эрсдэлээс үүдэлтэй тодорхойгүй байдлаас шалтгаалан, Германы аж үйлдвэрийн эдийн засгийн хэтийн төлөв сул хэвээр байна гэжээ.