Хонконгт амьдарч буй Франц иргэн Артур де Виллепин
2022-07-07 15:29:22
Share
Share this with Close
youtube WeChat

Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн хөгжлийг дагалдан олон тооны гадаадын иргэд ч энд ирж аялан жуулчилж, ажиллаж амьдарч байна. Францын иргэн Артур де Влленпин бол тэдний доторх нэгэн юм. Өдгөө түүний Хонконгт ажиллуулж буй Галерей нь тухайн салбартаа зохих нэр нөлөөтэй болсон байна.

Францын иргэн Артур де Виллепин Хонконгийн төв бүсэд “Виллепин” хэмээх маш өвөрмөц урлагийн галерей ажиллуулдаг. 2008 онд Артур де Виллепин анх удаа Хонконгт ирж, энэ хот бол түүний “мөрөөдлийн хот” гэдгийг ойлгож мэдэрсэн байв. Тэрээр хэлэхдээ, "Би анх ирэхэд л Хонконг надад маш таалагдсан. Би байнга аялдаг, бараг дэлхийн бүх газруудаар явсан. Гэтэл Хонконгт ирэхдээ энэ хотод их татагдсан, хайр дурлалын үлгэр гэмээр санагдаж, тэр даруйд нь би энэ хотод юу нэгийг хийж бүтээж болох юм гэсэн сэтгэгдэлтэй болсон. Иймээс би сургуулиа төгсмөгц Хонконгт ирэв. Би нэгэн бизнес эрхлэгч болж чадсан, энд амьдраад 12 жил боллоо" гэжээ.

Артур де Виллепиний эрхэлсэн галерей нь өдгөө Хонконгийн урлагийн салбарт зохих нэр нөлөөтэй болж, дэлхийн олон газраас ирсэн урлаг сонирхогчид түүний галерейд ирж, түүний зохион байгуулсан үзэсгэлэнтэй танилцдаг байна. “Галерей гаргасан маань зөвхөн зургийн бүтээл зарахын төлөө биш” гэж тэрбээр хэллээ. Тэрээр хэлэхдээ, "Хүмүүс галерейд орж ирээд “за, үнэхээр гайхалтай” хэмээн магтан шагширцгаадаг, ийм үед би сэтгэлдээ хамгийн их баяртай байдаг.  Би зөвхөн уран зургийн бүтээл зарах, эсвэл жирийн нэг үзэсгэлэн гаргахыг л зориогүй, харин хамгийн чанартай үзэсгэлэн гаргаж, Хонконгт хамгийн сайн урлагийг авчрахыг хүсдэг. Учир нь Хонконгт хамгийн сайн урлаг байх ёстой. Энэ бүс нутгийн цуглуулагчдад тус болж, тэдэнд хамгийн чадварлаг зураачид болон бүтээлийг танилцуулахыг зорьж байна" гэжээ.

Хонконгт 12 жил амьдарсан Артур де Виллепин энэ хотын талаар илүү ойр, гүн гүзгий ойлголттой болжээ. Олон хүмүүс Хонконгийг олон талт, ууч багтаамжтай, амьжиргааны эрч хүчтэй газар хэмээн зүйрэлдэг. Харин Виллепиний хувьд, “уян хатан” нь Хонконгийн хамгиийн гайхалтай тал гэв. Тэрээр хэлэхдээ, "Тэдгээр үгүүдээр зүйрлэх нь бүгд оновчтой гэж би бодож байна. Гэхдээ тэд Хонконгийн уян хатан байдлын талаар ойлголт дутмаг байна. Миний хувьд авч хэлбэл уян хатан байдаг нь Хонконгийн хамгийн гайхалтай тал юм. Дэлхийн чиг хандлага ямар байснаас үл хамааран Хонконг ямагт шинийг бүтээж, шинэ боломжийг олж чаддаг. Би өөрөө ч гэсэн энэ явцад оролцож чадсандаа баяртай байдаг" гэжээ.

Артур де Виллепин Хонконгийн хөгжилд оролцохыг зорьсон бөгөөд үнэхээр ч оролцож чаджээ. Түүний галерей нь эх газрын музей, сургуулиудтай харилцаж, цар тахал аажмаар арилсны дараа эх газар хоорондын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр бэлтгэж байгаагаа ярьсан байна. Тэрээр хэлэхдээ, "Хятад улсын эх газрын үзэсгэлэнгийн байгууллагатай хамтран ажиллах бол маш чухал юм. Жишээлбэл бид Ханжөүгийн урлагийн сургуультай хэд хэдэн удаа ярилцаж, тохиромжтой үед үзэсгэлэн зохион байгуулах боломж эрэлхийлсээр юм. Ирэх жил бид тэнд Франц иргэншилтэй хятад гаралтай зураач Жао У Жи-гийн уран бүтээлийг дэлгэн үзүүлэхээр төлөвлөж байна. Бид бас Шэньжэний Орчин үеийн урлаг ба хот төлөвлөлтийн ордонтой хамтран ажиллах хэргээр харилцсан, тэнд үзэсгэлэн гарахаар төлөвлөж байна. Өөр бас Чиндао, Чэндугийн зарим музейтэй ч холбогдсон, боломж гарвал хамтарч ажиллахыг хүсэж байна" гэжээ.

Уртнасан