Үнэн мөнийг нь илчилжээ
2022-07-07 18:26:28
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 7-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр, “2021 оны 5-р сараас нааш Их Британийн Шеффилд Халламын их сургуулийн Хелена Кеннеди төв Шиньжянтай холбоотой 4 удаагийн тайлан нийтэлж, “албадан хөдөлмөрлүүлж байгаа” гэгчийг онцолсон бол саяхан “China Daily” буюу “Хятадын Өдрийн Сонин” олон талын баримт материалтай танилцан, олон газраар очиж, холбогдох хүмүүстэй уулзсаны дүнд тус төвийн гаргасан тайлангууд нь бүгд зохион байгуулалттай, тусгай зорилготой цуурхал болохыг тогтоосон бөгөөд тайланг боловсруулагч, эл төвийн санхүүжүүлэгч нь терроризмтой нягт холбоотойг тогтоосон байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хариулахдаа:

“Яаж нуун дарагдуулж, гоёж чимсэн ч худал зүйл хэзээ ч үнэн болохгүй. Бодит гэрч баримт, шударга хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, гадаад дотоодын хүмүүс Шиньжянд ирж нүдээр харан танилцах нь олшрох тусам тэдгээр худал яриа, цуурхал тараадаг хүмүүсийн эчнээ далд хорон санаа нь илчлэгдэх болно. Олон улсын хамтын нийгэмлэг илүү сэрэмжтэй байж, хорон муу санаатай хүмүүст хуурдахгүй байхыг хүсэж байна” гэжээ.