Эмэгтэйчүүдийн үр хөндөх эрхийг хамгаалахыг АНУ-д уриалав
2022-07-08 11:37:04
Share
Share this with Close
youtube WeChat

Европын парламентын бүгд хурал 7-ны өдөр санал хураалт явуулан нэгэн тогтоол баталж, эмэгтэйчүүдийн үр хөндөлтийн эрхийг хамгаалахыг АНУ-д уриалсан байна.


Европын парламент 324 дэмжсэн санал, 155 эсэргүүцсэн санал, 38 түдгэлзсэн саналаар уг тогтоолыг баталж, эмэгтэйчүүдийн эрх болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах талаар АНУ хоцрогдож байгааг хатуу зэмлэн буруушааж, Америкийн өнөөгийн хүнд нөхцөл байдалд хууль ёсны бөгөөд аюулгүй үр хөндөлтийн тусламж үйлчилгээ үзүүлж, сурталчлах үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа хүмүүсийг дэмжиж, АНУ-ын Конгресс үр хөндөлтийн эрхийг холбооны түвшинд хамгаалах хуулийн төсөл батлахыг уриалсан байна.

Түүнчлэн ЕХ үр хөндөх эрхийг ЕХ-ны Үндсэн эрхийн дүрэмд тусгах хэрэгтэй гэж Европын парламент санал болгов.