Хятадын "баатарлаг тууль"-ийг өвлөн хамгаалах, инновацийн судалдааны баазыг Монголхүрээд байгуулав
2022-07-08 10:50:41
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 7-нд БНХАУ-ын "Гурван том баатарлаг тууль"-ийг өвлөн хамгаалах, инновацийн судалгааны бааз хэмээх пайз зүүх ёслол болон эрдэм шинжилгээний хурал ШУӨЗО-ны Илийн Монголхүрээ сяньд зохиогдов. Баруун Хойдын Үндэстний Их Сургууль, Хятадын Шинжлэх Ухааны Академи, Өвөр Монголын Их Сургууль, Шиньжяны Их Сургууль зэрэг их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон Өөртөө засах орны зэрэглэлийн манасч, жангарч, гэсэрчид ёслолын арга хэмжээнд оролцов.

Пайз зүүх ёслолын дараа Хятадын гурван том тууль буюу гэсэр, жангар, манас судлаач нар баг хуваан хэлэлцүүлэг хийж, эрдэм шинжилгээний илтгэл хийв.

Цаашид тус баазад түшиглэн Монголхүрээ, Тэгэс, Нялх сяниар төв болгон, ШУӨЗО, Ганьсү, ӨМӨЗО, Хөхнуур, ТӨЗО зэргийг хамарч хамтын ажиллагааны индэр байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлдэх, олон салбарыг дамнасан судалгаа хийх зорилготой юм. 

Н.Пүрэвжав мэдээлэв