ОХУ “ГЛОНАСС-К” навигацийн хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-07-08 10:57:00
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын БХЯ-ны цахим хуудас 7-ны өдөр мэдэгдэл нийтэлж хэлэхдээ: ОХУ мөн өдөр “Союз-2.1б” зөөгч пуужингаар “ГЛОНАСС-К” навигацийн хиймэл дагуулыг хөөргөж, урьдчилан төлөвлөсөн тойрог замд нь амжилттай оруулсан гэжээ. 

ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ: Пуужин Москвагийн цагаар 7-ны 12 цаг 18 минутад ОХУ-ын баруун хойд бүсийн Архангельск мужийн Плесецк хөөргөх талбайгаас хөөрсөн бол, мөн өдрийн орой “ГЛОНАСС-К” навигацийн хиймэл дагуул тойрог замдаа орсон хэмээн БХЯ мэдэгдсэн гэжээ. 

ГЛОНАСС дэлхийн хиймэл дагуулын навигацийн систем нь Оросын иргэний болон цэргийн зориулалттай давхар хэрэглээний систем байж, дэлхий нийтийн хэрэглэгчдэд газар, далай, агаарт байршил тогтоож, хөтөч үйлчилгээ үзүүлэх чадамжтай юм.