Төлбөргүй “А багц хоол” ба түүний ар дахь хайр халамж
2022-07-08 21:19:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хөү Мин-чин хувьдаа ресторан ажиллуулдаг. 2020 оны 10-р сарын сүүлчид тэрбээр рестораныхаа гадаа: Уханьд хэрэв таньд хүндрэл гачигдал тулгарсан байвал манай жижиг ресторанд хүрэлцэн ирж үйлчлэгчид хэлээд “Ганц хүний багц хоол” авч хэрэглэж болно, мөнгө төрөг хэрэггүй, зүгээр хэмээсэн бичээс тавьжээ.

Тэрбээр энэ бичээс тэмдэгтээ бас: Хойшид та амьдралдаа чадалтай тэнхээтэй явсан үедээ дэмжлэг шаардагдсан хүмүүст илүүхэн тусалж явахыг хичээгээрэй гэж нэмж бичсэн байлаа.

2020 онд КОВИД-19 халдвар Уханий хоол рестораны салбарт хүндэхэн цохилт болов. Бизнес эрхлэлт хэцүүхэн байсан тэр үед Хөү Мин-чин, цөөн бус хүмүүс цар тахлын халдвараас болж түр хугацаа орлогогүй, амьдралд нь хүндрэл тулгарсныг анзаарч мэджээ. Инхүү тэрбээр чадал хүрэлцхүйц юу нэгийг хийж, нийгэм нийтэд өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ өргөхийг боджээ.

Ресторанд ирсэн үйлчлүүлэгч нэгбүрт халуун сэтгэлээр үйлчлэх хэрэгтэй, “Ганц хүний багц хоол” сонгосон үйлчлүүлэгч бүрийг хүндэтгэх хэрэгтэй, энэ “дохио”-г өөрийн ресторандаа заавал урт хугацаагаар баримталсаар байх хэрэгтэй гэж Хөү Мин-чин рестораныхаа бүх ажилтнуудад шаарддаг.

Энэ хоёр жилд Хөү Мин-чиний адилаар олон олон рестораны эзэд нийтийн халамжийг өдөр тутмын бизнес эрхлэлтдээ хамруулдаг болсон байна. Хятад улсын олон газарт ч нэлээд олон ресторанууд хаалгандаа “A багц хоол” хэмээсэн бичээс тэмдгийг наажээ.

Уртнасан