Ядуу иргэдээ тэтгэж байна
2022-07-08 11:41:36
Share
Share this with Close
youtube WeChat

Амьдрал нь хүндрэлтэй иргэдэд туслах зорилгоор ӨМӨЗО нийт 7 тэрбум 580 сая юаний санхүүжилт хийж, хот хөдөөгийн амьжиргааны тэтгэмж, туйлын ядуу хүмүүс, түр зуурын дэмжлэг, гэр оронгүй, өнчин, харж хандах хүнгүй хүүхдүүдийн үндсэн амьжиргааны баталгаа зэрэгт зарцуулсаныг өөртөө засах орны Иргэний захиргааны газраас мэдээлжээ.

“ӨМӨЗО-ны иргэдийн захиргааны 2022 оны нийгмийн тусламжийн стандарттай холбоотой асуудлаарх мэдэгдэл”-ийн дагуу 2022 онд өөртөө засах орны хэмжээнд хот хөдөөгийн хамгийн доод амьжиргааны тэтгэмжийн дундаж хэмжээг 813 юань/сар, 7320 юань/жилд буюу тус тус 5.3%, 8.8%-иар нэмэгдүүлнэ. Мөн өөртөө засах орны хэмжээнд хот хөдөөгийн туйлын ядуу иргэдийн үндсэн амьжиргааны дундаж түвшинг 1358 юань/сар, 11259 юань/жилд буюу тус тус 3.8%, 6.9%-иар нэмэгдүүлсэн бол амьдрах чадвараа алдсан эсвэл бүрмөсөн амьдрах чадвараа алдсан туйлын ядуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх асрагч сувилгааны дундаж хэмжээг 494-1265 юань/сар хэмээн тогтоожээ.

Одоогийн байдлаар, өөртөө засах орны орон нутгууд шинэ стандартын дагуу санхүүгийн нөхөн олговрын хуваарилалтыг дуусгасан бол нийт 1 сая 650 мянга гаруй хот хөдөөгийн ядуу иргэд 260 сая орчим юаний нөхөн олговорын үр шимийг хүртээд байна. Ингэснээр амьдрал нь хүндрэлтэй иргэдийн наад захын амьдралыг үр дүнтэй баталгаажуулж чаджээ.