Шинзо Абэ буудлагад өртжээ
2022-07-08 11:17:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 8-ны өдөр Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ Нара хотод халдлагад өртжээ.

Японы MBS-ын мэдээлснээр орон нутгийн цагаар 7-р сарын 8-ны өдрийн 11 цаг 30 минутын орчимд Нара хотын Кинтецү "Ямато Сайдайжи өртөө"-нд буудлагын хэрэг гарч, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ үг хэлж байхдаа буудуулжээ. Хэрэг гарах үед хэргийн газарт 30 орчим хүн байсан аж. Одоогоор хэргийн газарт цагдаагийнхан нарийвчилсан шалгалт хийж байна.

Шинзо Абэ одоогоор ухаан ороогүй байна.