Японд COVID-19-ийн халдвар дахин сэргэж байна
2022-07-08 10:44:28
Share
Share this with Close
youtube WeChat

Японд COVID-19-ийн халдварын  тохиолдол сүүлийн үед мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Японы өргөн нэвтрүүлгийн холбооны телевизийн статистик мэдээгээр, 7-ны өдөр Японд COVID-19-ийн 47,977  шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын тохиолдол 9,551,285 болж нэмэгджээ,  мөн өдөр COVID-19-ийн улмаас 15 хүн нас барж, уг өвчнөөр нас барсан хүний тоо 31392-д хүрчээ.


Тоо баримтаас үзвэл, 6-ны өдөр Японд COVID-19-ийн шинэ тохиолдод  45 мянгыг давж, халдварын тоо хоёр сар орчмын дараа ахин 40 мянга давж байгаа нь энэ юм.

7-ны өдөр Токио хотын тахлын хариу арга хэмжээний шинжээчдийн баг хуралдаж, халдварт өвчний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хэрвээ тахал ийм байдлаар үргэлжилсээр байвал, 8-р сарын эх гэхэд нэг өдрийн дотор 50,000 гаруй шинэ охиолдол гарч болзошгүй гэж үзжээ.


Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, цар тахалын дэгдэлтийн нэг шалтгаан нь Омикрон омгийн илүү халдвартай дэд төрөл болох BA.5 нь BA.2 омгийг аажмаар орлож, Японд тархаад байгаа халдварын гол омог болсон явдал юм.