Ван И, Антони Блинкен нар уулзалт хийв
2022-07-09 23:35:28
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 9-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Бали аралд болсон "Их 20"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсоны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй уулзав. Хоёр тал Хятад Америкийн харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар иж бүрэн, гүнзгий, илэн далангүй, урт цаг зарцуулсан яриа өрнүүлжээ. Энэхүү яриа хэлэлцээ нь бодитой, бүтээлч чанартай бөгөөд харилцан бие биеийн ойлголцлыг нэмэгдүүлж, үл ойлголцлыг багасгасан төдийгүй хоёр орны цаашдын дээд түвшний харилцаа холбоонд ашигтай нөхцөлийг бүрдүүллээ гэж хоёр тал үзэж байна.

 Ван И хэлэхдээ, одоогийн байдлаар Хятад Америкийн харилцаа Америкийн өмнөх засгийн газрын бий болгосон хүнд байдлаас хараахан гараагүй, цаашлаад улам олон сорилтуудтай тулгарч байна. Хятад, Америкийн харилцааны түүхэн асуудлыг мушгин гуйвуулж, бодит байдлыг улс төрөөр боогдуулан, хөгжлийн чиг хандлагыг улам төөрөгдүүлээд байна. Үүний үндсэн шалтгаан нь АНУ-ын Хятадын талаарх ойлголтод асуудал байгаа бөгөөд үүний дагуу Хятадын эсрэг боловсруулсан бодлого ч зөв замаасаа гарч байна гэжээ.

Ван И хэлсэн үгэндээ, Хятад Америкийн харилцаа хүндрэлээс гарах үндсэн арга зам бол хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг чин үнэнчээр хэрэгжүүлэх явдал юм. Хятад улс Ши Жиньпин даргын дэвшүүлсэн харилцан хүндэтгэх, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтаар амжилтад хүрэх гурван үндсэн зарчмын дагуу Хятад Америкийн харилцааг хөгжүүлсээр ирсэн юм. АНУ-ын тал ч Ерөнхийлөгч Жо Байдены дурдсан чухал амлалтуудаа бодитоор хэрэгжүүлэх ёстой. Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдэл нь хоёр орны хамгийн найдвартай "хамгаалалт" юм гэжээ.

Блинкен Хятадын тухай авч буй Америкийн талын бодлогыг танилцуулаад Америкийн тал "Шинэ хүйтэн дайн"-ыг эрэлхийлэхгүй, Хятадын тогтолцоог өөрчлөхийг эрмэлзэхгүй, ХКН-ын эрх баригч байр суурийг эсэргүүцэхгүй, Хятадыг хязгаарлахыг эрмэлзэхгүй, "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмжихгүй, Тайванийн хоолойн хоёр эргийн өнөөгийн байдлыг өөрчлөхийг эрэлхийлэхгүй. АНУ хоёр орны харилцаанд эрсдэл учруулж буй хүчин зүйлсийг тогтоон барьж, нээлттэй байр сууриар Хятадтай хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ.