6-р сард CPI өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсөв
2022-07-09 14:35:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний статистикийн газрын 9-ний өдөр нийтэлсэн тоо баримтад харуулснаар, өнгөрсөн онд суурь үзүүлэлт доогуур байсны нөлөөгөөр 6-р сард оршин суугчдын хэрэглээний үнийн индекс буюу CPI өмнөх оны мөн үеийнхээс 2.5%-иар өсч, өсөлт нь дээр сараас 0.4 нэгжээр нэмэгдэв. 1-6-р сард CPI дундаж хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.7%-иар өссөн байна.

"6-р сард, Хятадад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ерөнхий байдал тогтвортой болж, амьжиргааны чухал бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай, оршин суугчдын хэрэглээний үнийн байдалд ерөнхийдөө тогтвортой байна" гэж Хятадын Үндэсний статистикийн газрын статистикийн ахлах мэргэжилтэн Дун Лижуан хэлэв.

Бүртгэлийн тоо баримтад харуулснаар, 6-р сард хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 2.9%-иар өссөн нь өмнөх сараас 0.6 нэгжээр дээшлэв. Хүнсний бүтээгдэхүүнээс үр тариа, ургамлын тос, өндөг, шинэ соргог ногооны үнэ 3.2%- 6.6%-ны хооронд өсөж, шинэ жимсний үнэ 19%-иар өссөн бол гахайн махны үнэ харин 6%-иар буурсан байна.

Түүнчлэн хүнсний бус барааны үнэ өмнөх оны мөн үеэс 2.5%-иар өсөж, өсөлт нь өмнөх сараас 0.4 нэгжээр дээшлэв. Хүнсний бус бараанаас автобензин, дизелийн түлшний үнэ тус тус 33.4%, 36.3% хувиар, онгоцны тасалбарын үнэ 28.1%-иар өссөн нь бүгд өссөн үзүүлэлт байсан юм.