Дэлхийн эрчим хүчний зах зээлд “ гамшгийн шинжтэй үр дагавар” авчирч болзошгүй
2022-07-09 14:50:05
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 8-ны өдөр хэлэхдээ, хэрэв Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлбэл дэлхийн эрчим хүчний зах зээлд "гамшгийн шинжтэй үр дагавар" авчирч магадгүй гэжээ.


Путин мөн өдөр Оросын засгийн газрын хурлын үеэр хэлэхдээ, Европын орнууд Оросын эрчим хүчийг солих гэсэн оролдлого нь тодорхой үр дүнг авчирлаа, тухайлбал, байгалийн хийн үнэ нэмэгдэж, эцэстээ хэрэглэгчдийн эрчим хүчний зардлыг нэмэгдүүлэх болно, энэ бүхэн нь хориг арга хэмжээ хэрэгжүүлж буй орнуудад илүү их гарз хохирол учруулах болно гэжээ. 

ОХУ-ын эсрэг хийсэн "эдийн засгийн цохилт" бүтэлгүйтсэн ч барууны орнуудын хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Бид өөртөө итгэлтэй байх хэрэгтэй, гэхдээ зарим ажил төрөл, хөдөлмөрийн зах зээлийн хувьд эрсдэл байсаар байна гэж Путин онцолжээ. 

ОХУ-ын түлш, эрчим хүчний ерөнхий цогцолборын тэргүүлэх чухал үүргийн нэг бол бүс нутгуудын байгалийн хийн үйлдвэрлэлийн түвшинг дээшлүүлж, хэтийн төлөвтэй зах зээлийн экспортын төрөл зүйлийг нэмэгдүүлэх дэд бүтцийг сайжруулах явдал гэдгийг тэрээр онцлоод засгийн газар одоогоор Оросын газрын тос, нефтийн бүтээгдэхүүнийг найрсаг орнуудад нийлүүлэх төмөр зам, далайн тээвэр, байгалийн хий дамжуулах хоолойн дэд бүтцийг хөгжүүлэх талаар судалж байна гэжээ.