БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд хэмжээний форум болов
2022-07-09 14:38:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийн дээд түвшний 5-р чуулга уулзалт 8-ны өдөр Бээжин хотод болж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны суртал ухуулгын газрын сайд Хуан Күнмин оролцож үг хэлэв.

Хуан Кунмин хэлэхдээ, өнөөгийн зуун жилд тохиолдоогүй их өөрчлөлт болон цар тахлын нөхцөл байдалд хүн төрөлхтөн эрхбиш нухацтай хандах ёстой болж байна. Цаг үеийн хүлээлгэсэн үүрэг хариуцлага, эрхэм зорилго, улс орны ард түмний нийтлэг хүлээлтийн өмнө БРИКС-ийн орнуудын хэвлэл мэдээллийнхэн хөгжлийн дуу хоолойг гаргаж, дэлхийн хөгжлийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулан, хамтын бүтээн байгуулалтыг ахиулна гэдэгт итгэж байна. Эв нэгдэлтэй, эрх тэгш, тэнцвэртэй, бүгдэд ашигтай байх дэлхийн хөгжлийн түншлэлийг буй болгох ёстой. Эв санааны нэгдлийн үндэс суурийг бэхжүүлж, нийтлэг, иж бүрэн, хамтран ажилласан, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэмжиж, хүн төрөлхтний аюулгүй байдлын хамтын бүтээн байгуулалтад илүү тогтвортой бөгөөд эерэг эрч хүчийг сэлбэж, найрамдлын гүүрийг буй болгон, БРИКС-ийн нээлттэй, хамтын ажиллагааны хүртээмжтэй байдлыг ахиулах ёстой юм гэжээ.

Уг форумыг Синьхуа агентлаг "БРИКС-ийн орнуудын нийтлэг ойлголтод нэгдэж, дэлхийн хөгжлийг ахиулъя" уриан дор зохион байгуулсан бөгөөд дэлхийн 73 улс орон, бүс нутгийн 170 гаруй хэвлэл мэдээлэл, байгууллага нэгжийн 300 шахам төлөөлөл онлайн болон оффлайн байдлаар оролцов.