АНУ, Их Британийн тагнуулын алба хэнийг ч сүрдүүлж чадахгүй
2022-07-09 23:04:10
Share
Share this with Close
youtube WeChat

7-нд Хятад Германы хоёр тал худалдааны хамтын ажиллагааны 10 төслийг хамарсан нийт 200 сая еврогийн хөрөнгө оруулалт бүхий томоохон гэрээнүүдэд гарын үсэг зурав. Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчид Хятадыг өөдрөгөөр харж буй сүүлийн тохиолдол бөгөөд өмнөх өдөр нь АНУ, Их Британийн тагнуулын байгууллага нэгдэж барууны компаниудыг айлган сүрдүүлж буйн эсрэг шог инээдэм болсон хэрэг юм.

6-ны өдөр Лондонд болсон хэвлэлийн бага хурал дээр, Америкийн  Холбооны мөрдөх газрын дарга Кристофер Врей, Их Британийн MI5-ын дарга МакКаллум нар хамтран анхааруулга гаргаж, Хятад улс "эдийн засгийн тагнуул" болон оюуны өмчийг хакерын үйл ажиллагаагаар барууны орнуудыг "тонож" , гол салбаруудад ноёрхлоо тогтоох гэж байна хэмээн гүтгэж, Хятадыг "урт хугацааны хамгийн том заналхийлэл" гэв. Мөн өдөр АНУ-ын тагнуулын байгууллага Хятадын эсрэг тагнуулын мэдэгдэл гэгчийг Америкийн муж улс , орон нутгийн захиргааны албан тушаалтнууд түүнчлэн бизнесийн удирдагчдад нийтэлсэн байна.

"Призмын" хэрэг илчлэгдэх үеэр Сноуден даруй АНУ Хятад дахь Huawei-ийн төв байрны серверт удаан хугацаагаар нэвтэрч, Huawei компанийн удирдлагуудын харилцаа холбоог хянадаг байсныг нотлох баримтуудыг танилцуулж байсан юм. Энэ он гарснаас хойш Хятадын кибер аюулгүй байдлын байгууллага Америкийн Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын газраас Хятад зэрэг дэлхийн олон орны чухал зорилтуудын эсрэг олон кибер халдлага хийснийг илрүүлжээ.

Дэлхийн Оюуны өмчийн байгууллагаас гаргасан дэлхийн инновацийн индексийн жагсаалтаас үзвэл, Хятад улс 2012 онд 34-р байрнаас 2021 онд 12-р байранд орж, шинийг санаачлагч орнуудын эгнээнд амжилттай дэвшин оров. Өнгөрсөн арван жилд Хятад улс өөрийн жинхэнэ ур чадвараараа инноваци, өндөр технологийн хөгжлийн салбарт асар их амжилт гаргасан нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бодит үнэн  юм.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлийн дарга асан, Харвардын их сургуулийн нэрт профессор Жозеф Най өгүүлэлдээ, АНУ стратеги боловсруулахдаа зөвхөн томоохон гүрнүүдийн хооронд сөргөлдөөн хийхээр төлөвлөх ёсгүй, АНУ, Хятад хоёрт хамтран ажиллаж, хоорондоо өрсөлдөх боломжийг олгох нь  зүйтэй юм гэж онцолжээ. Энэ нь харин АНУ-ын бодлого боловсруулагчдын авч үзэх ёстой зүйл юм.