Барууны орнуудтай ярих юм алга
2022-07-09 16:07:20
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров 8-ны өдөр Индонезийн Бали аралд болсон "Их 20"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа хэлэхдээ, барууны орнууд энх тайвнаар хэлэлцээ хийх биш, харин Украины цэргийн хүчээр Оросыг ялахыг хүсвэл Орос, барууны орнуудтай "ярих юм алга". Барууны орнууд өөрийн үзэл баримтлалаа чухалчлаад Украйны ард түмэн, Украин болон бүхий л Европын аюулгүй байдлыг хайхрахгүй байна гэжээ. 

 Украины Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Украины Батлан хамгаалахын сайд Резников 8-ны өдөр онлайн хурлын үеэр хэлэхдээ, одоогоор Украины тал 700 мянга гаруй зэвсэгт хүчин, 90 мянга гаруй үндэсний гвардийн цэрэг, 60 мянга гаруй хилийн хамгаалалтын хүчин, 100 мянга гаруй үндэсний цагдаа нарын нийт 1 сая гаруй хүчнийг дайчлаад байна гэжээ. 

Украины нутгийг бүхэлд нь эзэлж, Украины одоогийн засгийн газрыг түлхэн унагаах төлөвлөгөөгөө Орос орхиогүй байна гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлд хандан хэлсэн хэмээн Украины мэдээллийн агентлаг 8-ны өдөр мэдээлжээ.
Украины Үндэсний аюулгүй байдлын газар 8-ны өдөр олон нийтийн сүлжээгээр мэдээлснээр, Украины Үндэсний аюулгүй байдлын газрын санаачилгаар Оросын Газпром, Росатом, Роснефтьд харьяалагдах Украинд байгаа11 компанийн 71 сая 118 мянган ам доллар бүхий хөрөнгийг хураан авчээ.