Палестины Ерөнхийлөгч Израилийн Ерөнхий сайдтай утсаар ярилаа
2022-07-10 15:21:36
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас 8-нд Израилийн ерөнхий сайд Яир Лапидтай утсаар ярьжээ. Энэ нь мөн Аббас Израилийн Ерөнхий сайдтай сүүлийн таван жилийн турш анх удаагаа утсаар ярьж буй явдал юм.

Палестины албан мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Лапид Израилийн Ерөнхий сайдаар томилогдсонд нь Аббас баяр хүргээд, бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг аль болох түргэн бий болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Лапид, Аббас нар Израиль-Палестины хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, хоёр тал тайван, хүлээцтэй байх шаардлагатай талаар ярилцсан гэж Израилийн хэвлэлүүд мэдээлэв.

2014 онд Израилийн засгийн газар болон Палестины үндэстний эрхт байгууллага хоорондын энхийн хэлэлцээ тасалдсан бөгөөд өнөөг хүртэл үргэлжлүүлээгүй байна. Аббас хамгийн сүүлд 2017 оны 7-р сард Израилийн Ерөнхий сайдтай утсаар ярьж байв. 2021 оны 9-р сард Израилийн Ерөнхий сайд байсан Беннетт Израилийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа Палестины Ерөнхийлөгчтэй уулзахгүй, утсаар ярихгүй гэж мэдэгджээ.