Украины 10 мянган цэрэг Их Британид цэргийн сургалтад хамрагдана
2022-07-10 15:28:59
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 9-нд Их Британийн Батлан хамгаалах яамны нийтэлсэн мэдээнд дурдсанаар, Украины 10 мянга орчим цэргийн албан хаагч Их Британид хэдэн сарын хугацаатай цэргийн сургалтад хамрагдах бөгөөд Украины эхний ээлжийн цэргийн албан хаагчид сургалтад хамрагдахаар Их Британид очоод байна.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес саяхан Их Британийн цэргийн лагерт энэ сургалтад хамрагдахаар хүрэлцэн очсон эхний ээлжийн Украины цэргүүдийг хүлээн авч уулзсан бөгөөд энэ удаагийн цэргийн сургалт нь "Их Британи Украины армийг дэмжих дараагийн шатны төлөвлөгөө" гэж мэдэгджээ.

Их Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр Их Британийн 1050 орчим цэргийн албан хаагч уг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Сургалтын хөтөлбөр нь Их Британийн баруун хойд, баруун өмнөд болон зүүн өмнөд хэсэгт байрлах цэргийн баазуудад явагдах бөгөөд энэ нь их төлөв байлдааны туршлагагүй Украины цэргүүдэд чиглэгддэг. Мөн Украины бэлтгэгдсэн цэргүүдэд дүрэмт хувцас, техник хэрэгслээр хангана.

Их Британи 2015-2022 онд Украины 22 мянган цэргийн албан хаагчийг сургасан бол Орос-Украины мөргөлдөөнөөс хойш Украинд 2.3 тэрбум стерлингийн фунт цэргийн дэмжлэг үзүүлсэн гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.